Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг 7 хоногоор ХОЙШЛУУЛЛАА


Нийслэлийн зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээг Хотын ерөнхий менежерийн оны эхэнд баталсан хуваарийн дагуу энэ сарын 22-ны өдрийн бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангуулаад байсан юм. Гэвч тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд эрс хүйтэрч, салхи секундэд 11-14м/с хүрч шуурах, бороо орох болсон төлөвтэй байгаа тул их цэвэрлэгээний ажлыг 7 хоногоор хойшлуулж, ирэх долоо хоногийн бямба гарагт хийхээр боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна