Д.Бат-Эрдэнэ: Хар машины саналын тоо зөрсөн баримт гарч ирж байгаагүй

С.Гандэлгэр
2021/05/21

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дөхөж байгаатай холбоотойгоор АН-ын зүгээс СЕХ-нд шаардлага хүргүүлсэн. Түүнчлэн санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой хөндлөнгийн нөлөөлөл ордог байж болзошгүй  гэж үзэж буйгаа  Ган-Очир гэх иргэний мэдээллээр дамжуулан илэрхийлсэн. Тэгвэл СЕХ тэдний шаардлагыг  нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ.  Учир нь магадгүй энэ нь  Сонгуулийн тухай хуулийг будилаантуулж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэж үзсэн байна. Энэ тухайд  СЕХ-ны Хууль эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ  “Сонгууль бүрийн өмнө санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой, үнэн худал нь мэдэгдэхгүй олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл цацдагаа болих хэрэгтэй. Яг үнэндээ санал тоолох төхөөрөмж   өмнө нь саналыг нэг тоогоор зөрүүлж байсан бодит баримтыг 2012 оноос хойш нэг ч удаа албан ёсоор гаргаж ирж байгаагүй" гэв. Түүнчлэн тэрбээр АН-ынхны сонгууль хойшлуулах саналын тухайд “Сонгууль бол  сайн дурын үндсэн дээр болдог  арга хэмжээ биш.  Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу явуулж байгаа процесс. Улс  орны хэмжээнд онц байдал зарласан тохиолдолд л сонгуулийг хойшлуулж болох талаар Үндсэн хуульд заасан. Энэ заалтын үндсэн дээр сонгуулийг хойшлуулах эсвэл зогсоох шийдвэрийг УИХ гаргана гэж заасан байдаг”  хэмээн онцоллоо. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.8
    2021/05/22

    Бас Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 4.2.1 ийг зөрчсөн тогтоолоор үнэндээ ЭЭЛЖИТ БУС сонгууль явагдаж байгааг Сонгуулийн Ерөнхий хороо мэдэж байгаа юу?!!!

    Хариулах
  • 202.9.47.8
    2021/05/22

    Хуулиа ч мэдэхгүй ийм хүмс Сонгуулийн хороонд ажилладаг юмуу, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 8.5, 8.6, заалтуудийг уншаасай

    Хариулах