Өчигдөр 06:00-14:00 цагийн хооронд 864 тээврийн хэрэгслээр 1,908 зорчигч хотоос гарчээ


Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” тавдугаар сарын 22-ноос мөрдөгдөж эхэлсэн.

Тэгвэл тус өдрийн 06:00-14:00 цагийн байдлаар Нийслэлийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орсон, гарсан тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсээс өглөө. 

Тодруулбал, тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00-14:00 цагийн хооронд 334 тээврийн хэрэгслээр 763 зорчигч хот руу орсон бол 864 тээврийн хэрэгслээр 1,908 зорчигч хотоос гарсан байна. 

Түүнчлэн дамжин өнгөрөх 28 тээврийн хэрэгслээр 76 зорчигчид хяналт тавин нэвтрүүлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна