Байнгын хороо НДШ-ийг хоёр хувиар БУУРУУЛАХЫГ дэмжлээ


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахтай холбоотой зохицуулалт бүхий Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж 26 хувь болгох хуулийн заалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Харин Үйлдвэрчний эвлэлийн хорооны шаардлагын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг цуцлах хуулийн төслийг ийнхүү УИХ-аар хэлэлцэж буй. Хуулийн төсөлд ирэх долоодугаар сараас НДШ-ийг хоёр хувиар бууруулах зохицуулалт тусгасан.  Улмаар хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлах юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна