Зөвхөн хүн ТА байгаль орчноо хамгаалж чадна


Хүн амын хурдацтай өсөлт, үрэлгэн хэрэглээ, зохисгүй үйлдэл нь байгаль орчныг бохирдуулж, доройтолд оруулж байна. Үүний улмаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гарч байгалийн гамшигт үзэгдлийн давтамж жилээс жилд өсөн нэмэгдсээр,,, Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас даруй 3 дахин их буюу сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд 2.2°С дулаарч, хур тунадасны хэмжээ 7 хувиар буурчээ. Үүний улмаас байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад илүүтэй эрсдэл учирч, гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ нэмэгдэж байна. 

Иймд байгаль орчны талаар баримталж буй төрийн бодлого, тусгай хамгаалалттай газар нутаг, газар, ус, ой зэрэг байгалийн баялгийн зохистой ашиглалт, хамгаалалт, эклологийн эрх зүйн зөрчил, хүлээлгэх хариуцлагыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг олох  “БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН МЕХАНИЗМ”  сэдэвт Үндэсний бага хурал 2021 оны 5 дугаар 27-ны өдрийн 14 цагт цахимаар болох гэж байна.  


Тус хурал нь байгаль орчныг хамгаалах эдийн засаг, эрх зүйн асуудлыг холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн байгууллагын судалгаа, эрдэмтэн судлаачдын үзэл баримтлалыг дэлгэрүүлэх, түгээх зорилготой.  БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН МЕХАНИЗМ”  Үндэсний бага хурлыг 30-н жилийн түүхтэй  Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн сургууль санаачлан, зохион байгуулж байна. 

ҮНДЭСНИЙ БАГА ХУРАЛ-д  дараах хүмүүс оролцоно. 

Арга хэмжээг , ОТИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Экологийн эрх зүйн багш, доктор, дэд профессор М.Сувд, ОТИС-ийн Хууль Зүйн Сургуулийн захирал, доктор, профессор Д.Эрдэнэчимэг нар нээнэ.

No description available.


Модератор: -  ШӨХТГ-ын дарга Б.БАТ-ЭРДЭНЭ үг хэлж, хурлыг удирдан чиглүүлнэ. 

Илтгэл1: - “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний өргөтгөл” сэдвээр  БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын шинжээч Э.ТҮВШИНБАЯР / 
Илтгэл2: - “Байгаль орчны хяналтын чиглэлээр илэрч буй нийтлэг зөрчил дутагдал, авсан арга хэмжээ”  сэдвээр Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлсийн дарга Ж.ГАНЗОРИГ 
Илтгэл3: -  “Байгаль орчныг хамгаалах эдийн засаг, эрх зүйн онол, үзэл баримтлал” сэдвээр ОТИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Экологийн эрх зүйн багш, доктор, дэд профессор М.СУВД
Илтгэл4: -  “Тавантолгой ордын хөгжил, хүн ам, үйлдвэрлэл дэх усны хэрэглээ, байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал” сэдвээр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бизнесийн удирдлагын газар хариуцсан дэд захирал  Б.БАТСАЙХАН
Илтгэл5: -  “Усны талаар баримтлах бодлого, ус ашиглалт” сэдвээр Усны газрын дарга Ш.МЯГМАР 
Илтгэл6:  “Байгаль орчны ажилд урьдчилан сэргийлэх ажлын үүрэг, ач холбогдол” сэдвээр Экологийн цагдаагийн газрын дарга Г.АРСЛАНХУЯГ 
Илтгэл7: - “Байгаль орчныг хамгаалах эрх зүйн механизм” сэдвээр ОТИС-ийн Хууль Зүйн Сургуулийн бямбын 1-р ангийн оюутан Г.МАРГАД
Хаалтын үг: -  ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор Д.Наранчимэг нар оролцоно. 

Иргэд, олон нийтэд Отгон тэнгэр Их сургууль болон “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” гэсэн пэйж хуудсаар шууд /live/ хүрнэ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна