Явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид ХАРИУЦЛАГА ТООЦНО


Явган хүний гарц дээр явган зорчигчид зам тавьж өгдөггүй жолооч нарт хариуцлага тооцдог болж байгааг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэв. 

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, сургууль орчмын бүсийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр явган хүний гарцын орчимд тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгчтэй, хяналтын камеруудыг байрлуулж эхэлсэн байна. Улмаар камерын хяналтаар явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид хариуцлага тооцох юм байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.73
    2021/05/26

    Дугуйтай, мотоциклтэй хүмүүс автомашины замаар дайруулчих шахам явдгийг болиулмаар байна. Тэдэнд өөрсдөд нь ч бас машинуудад ч аль алинд эрсдэлтэй харагддаг. Бөглөрөлтэй ядаж байхад бэрхшээлтэй байдаг. Журам гаргамаар юм.

    Хариулах
  • 202.179.21.218
    2021/05/26

    Миний бодлоор бол гарцан дээр болж буй гол асуудал нь явган гарцыг уулзвараас одоо байгаа зайнаас холдуулсан стандарттай болж улс орон даяар мөрдвөл багагүй хувь нь шийдвэрлэгдэнэ.Учир нь зүүн буюу баруун гар тийш эргэж буй тээврийн хэрэгсэл нь араасаа шахагдан уулзвараа яаран чөлөөлөхөөс аргагүй байдлаас болж хөдөлгөөнөө зогсооход хэцүү байдалд ордог.Мөн, явган зорчигч ногоон гэрэлдээ багтан гарах боломж байгаа эсийг тооцон гарцаар гарч байхыг хэвшүүлэх зэрэг ажлууд хийгдмээр байна.

    Хариулах
  • 103.212.119.132
    2021/05/25

    Явган хүний гарцаас 3м орчим зайд огцом хурд асгаруулагч хэвтээ цагдаа хийвэл гарц дээр хүүхэд,явган зорчигч дайрдаг үйлдэл буурна.

    Хариулах