Сонгуулийн дараа хөл хорио тогтоох асуудал ОГТ ЯРИГДААГҮЙ


Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр сонгуулийн дараа хөл хорио тогтооно гэсэн агуулгатай мэдээлэл цацагдсан. Одоогоор Улсын Онцгой Комисс, Эрүүл Мэндийн яамнаас хөл хорио тогтоох асуудал огт яригдаагүй.

Эхний тундаа хамрагдсан иргэдийг 6 дугаар сарын 15-ныг хүртэл давтан тунд бүрэн хамруулж дуусах төлөвлөгөөтэй Засгийн газар ажиллаж байна. Иргэд вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталбал тохиолдлын тоо аяндаа буурна гэдгийг эрдэмтэд судлаачид тооцоолсон. 

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио тогтоох тухай санал гаргаагүй. Нийслэл хот болон орон нутгийн иргэдийг ирэх сарын 15-н гэхэд вакцины бүрэн тундаа хамрагдвал Үндэсний их баяр наадмаа “КОВИД”-гүйгээр тэмдэглэх боломж бүрдэх тооцоолол бий” гэлээ. 

Вакцинжуулалттай холбоотой ташаа мэдээллийг түгээж, буруу ойлголт өгөхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна. Улаанбаатар хотын нийт иргэдийн 99 хувь нь өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдаад байна. улсын хэмжээнд 1 сая 847 мянга 246 иргэн эхний тун, 1сая 25 мянга326  хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.