25-34 насныхан халдварт ХАМГИЙН ИХ өртөж байна

2021/06/01

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдэж буй талаар Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Сүүлийн үед коронавируст халдварын тохиолдол өсөх хандлагатай байна. Хөл хорионы дараах дараа хөл хөдөлгөөн нэмэгдсэн нь халдварын тархалт ихсэх шалтгаан болж байна.

25-34 насныхан халдварт хамгийн их өртөж байна. Энэ насныхны онцлог нь хүүхдүүдтэйгээ хамтдаа амьдардаг. Хүүхдүүд гадуур идэвхтэй байх нь ховор байгаа үед тэдэнд халдвар тараах гол эх уурхай нь дээрх насны хүмүүс болж байна.

35-аас дээш насныхан вакцинд 90-ээс дээш хувьтай хамрагдсан. 18-34 насныхан хүн амд эзлэх хувь өндөр мөртлөө вакцинд хамрагдсан хувь нь бага байна. Тиймээс энэ насныхан өөрсдөө өвдөх, халдвар авбал хүүхдүүддээ тараах эрсдэлтэй. 18-34 насныхан халдварын эх уурхай болж, хүүхдүүдийн өвчлөлийг нэмэгдүүлж байна. Эцэг эхчүүд өвчнөөс сэргийлж, вакциндаа хамрагдвал хүүхдийн өвчлөл буурахаар харагдаж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна