Хамарын хийд рүү зорчих замыг түр хаажээ

2020 оны 07 сарын 27

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийдийн чиглэлд зорчих авто замын хэсэг үерийн усны улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болжээ. Зам засварын ажил эхэлсэн тул тус замыг өчигдөр түр хаасан байна.

Иймд зам засах ажил дуусах хүртэл тухайн чиглэлд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.