Хичээлийн цагийн 3-4 цаг болгож, зарим хичээлийг цахимаар орох санал гаргажээ

2020 оны 07 сарын 28

Хичээлийн шинэ жил ойртож байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цар тахлын үед хичээл орох хэд хэдэн хувилбарыг боловсруулан Улсын онцгой комисст танилцуулжээ. Энэхүү саналыг өнөөдөр 14:00 цагт Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэх аж. Эх сурвалжийн мэдээлснээр, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсруулсан хувилбарт,

  • Цэцэрлэг, ЕБС, Их дээд сургуулийн заримыг нь наймдугаар сарын 15, заримыг нь есдүгээр сарын 1, аравдугаар сар 1 гэсэн дарааллаар ангилж оруулах,
  • Чухал хичээлүүдийг танхимаар, бусад хичээлийг цахимаар орох,
  • Өдөрт 6-7 цагийн хичээл ордог байсныг багасгаж, 3-4 цаг болгон чухал хичээлүүдийг танхимаар үзэх хувилбарыг боловсруулжээ.

Unuudur.mn

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.