15 хоногт Хөвсгөл аймгийг 28 мянган дотоодын жуулчид зорин очжээ

2020 оны 07 сарын 28

Монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх, соёлын дурсгалт газруудыг үзэхээр өнгөрсөн онд 577 мянга гаруй гадны жуулчид иржээ. Харин энэ онд коронавируст халдвартай холбоотойгоор гадны жуулчид ирээгүй. Гэсэн ч дотоодын аялагчдын тоо өссөн байна. Тухайлбал 7-р сарын 1-ээс 15-ны хооронд Хөвсгөл аймагт 28 мянга гаруй Монгол иргэд аялж, зугаалжээ. Тэдний ихэнх нь гэр бүлээрээ ирсэн аялагчид байсан байна.

Байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын газар ихтэй  Хөвсгөл аймаг нь алсын хараагаа аялал жуулчлалын тулгуур төв болно гэж тодорхойлсон. Энэ ч үүднээс жуулчдыг татах зорилгоор олон төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг юм. Өнгөрсөн жил дотоодын 90 мянга гаруй жуулчин тус аймгийг зорьсон бол энэ сарын 1-нээс 15-ны хооронд 28 мянга гаруй аялагчид амарч зугаалжээ. 

Ц.Баттогтох: Зарим аялагчид хогоо хаях, түүхийн дурсгалт газруудтай зүй бус харьцах тохиолдол гарч байна

Аялал жуулчлал манай оронд эрчимтэй хөгжиж байгаа нь сайн талтай ч иргэд амарч зугаалах үедээ түүх дурсгалын газруудтай зүй бус харьцах тохиолдлууд их гарах болсон байна.

Аялагчдын мэдээллээр хангах, түүх дурсгалын газруудтай зүй бус харьцах болон байгальд хог хаяхаас сэргийлж зөвлөмж хүргүүлэн, хогны уут өгөх ажлыг мэргэжлийн байгууллагаас тогтмол зохион байгуулсаар байна.  

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.