Аадар бороотой


ЦУОШГ-аас ойрын өдрүүдэд манай орны зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг мэдээллээ.
 
 
 
 

Тодруулбал, өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 
 
 
Салхи энэ сарын 14, 15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр, мөн борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурах аж.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнө 3-8, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнө 16-21, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнө 9-14, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна