Эрүүгийн 194 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ


Прокурорын байгууллага 2021 оны 6 дугаар сарын 07-ноос 11-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 141 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 202 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 25 мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт 1919 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 194 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна