ХӨСҮТ хөл хорио тогтоох асуудлаар хуралдаж, УОК-т саналаа хүргүүлнэ


УОК 15:00 цагт хуралдах гэж байна. Цар тахлын халдварын дэгдэлт нэмэгдэж байгаа учраас цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэх аж.

Монгол Улсад коронавируст халдварын өдөрт илрэх тохиолдлын тоо огцом нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болиод байгаа билээ. Сүүлийн өдрүүдэд манай улс нас баралт, тохиолдлын тоогоороо дэлхийд дээгүүр бичигдэж эхэлсэн. Өнөөдөр тохиодлын тоо 2200 давж, халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Үүнтэй холбогдуулж иргэдийн дунд хөл хорио тогтоох асуудал яригдаад эхэлжээ. Өнөөдөр ХӨСҮТ-өөс хөл хорио тогтоох эсэх асуудлаар УОК-т санал хүргүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.147
    2021/06/14

    ХӨСҮТ-ийн эмч нар өөрсдөө 3 сард 40-80 000 төгрөгөөр хуурамч ПСР шинжилгээний хариуг олон мянган хүнд гарган өгч, халдварыг тараасан биз дээ. Үүнийхээ төлөө хариуцлагаа хүлээх ёстой.

    Хариулах