Унадаг дугуйгаар ажилдаа явахыг уриаллаа


Батлан хамгаалах яам, ЗХЖШ, ҮБХИС-ийн залуучууд “Ажилдаа унадаг дугуйгаар явцгаая” уриалга гаргажээ. Улаанбаатар хотын авто замын 78 хувь нь байнгын түгжрэлтэй энэ үед тэдний гаргасан уриалгыг дэмжих хүн олон байна. Залуучуудын хэлж буйгаар нэг хүн ажилдаа унадаг дугуйгаар явахад таван минутаар авто замын түгжрэл буурна. Мөн дугуй унаснаар илүүдэл жиндээ санаа зовох хэрэггүй болох юм.
 
 
 
Улаанбаатар хотод 137.5 км дугуйн замтайгаас гадна замын хөдөлгөөний дүрэмд ч дугуйгаар явах заалт тусгасан байдаг. Иймд тэд эхний ээлжид БХЯ-ны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд дугуйн зогсоолтой болох, “Мөрдэстэй дугуйчид”-ын нэгдсэн холбооны фэйсбүүк группт нэгдэхийг уриалаад байна.
 
 
 
Цаашид нэгдсэн дугуйчид амралтын өдрүүдэд хугацаат цэрэгтэй Зэвсэгт хүчний нэгтгэл ангид очиж цэргүүдэд яриа хийн, албандаа хандах хандлагыг дээшлүүлэх, сэтгэл зүйн хангалт үзүүлж тэдэнтэй цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, байгаль орчноо цэвэрлэх, цэрэг, нийгэмд тустай ажил өрнүүлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.77.160
    2021/06/15

    baruun garaa barimtalj aytaihan ybj bolno shuu .. zarim dugui undag bossnuud hun baruun garaar zorshii gej baihad zaabal umnuus garaad irne ..

    Хариулах
  • 122.201.24.109
    2021/06/15

    Odoo Duguigaar zorchih durem jurmaa Irgeddee sain surtalchilaa tegvel Ur duntei shuu !

    Хариулах
  • 64.119.21.85
    2021/06/15

    Машин барьсан дүрэм зөрчдөгүүд дээр нэмээд дүрэмгүй дугуйчид гараад ирсэн. Машинтай ч ,дугуйтай ч явган нь бүгд нэг замаар явдаг .

    Хариулах