С.Амарсайхан:Амралтын газруудыг хааж, хоолны газруудыг заалаар үйлчлэхийг хориглоно


УИХ-ын Түр хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар СOVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Эмнэлэг ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсч байна. Өнөөдрийн байдлаар 8000 орчим иргэн гэрээр тусгаарлагдаж байна. Эмнэлгийн ачаалал илүү хүндэрнэ. Насанд хүрсэн нийт хүн амын 60 хувь буюу 750 мянган иргэн давтан тунд хамрагдсан. Дархлаажуулалтын ажил бүрэн дуусаагүй байна. Бид халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой. Вакцин хийлгээд тайвширч болохгүйг мэргэжлийн байгууллагаас сануулсаар ирсэн. Хүн амын 36.5 хувь буюу нэг сая гаруй хүүхэд вакцинд хамрагдаагүй байна. Энэ долоо хоногт 12-17 насны хүүхдийг "Файзер" вакцинд хамруулна. Амралтын газруудыг хаана. Хоолны газруудад заалаар үйлчлэхийг хориглоно.Эрүүл мэндийн салбарынхан судалгаа хийж байгаагаас анхаарал татсан нь урт хугацаанд манай оронд тархсан вирусын шинэ төрөл дахин халдвар дэгдээх үндэслэл болох магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл гадаад улсад тархаж буй мутацид орсон вирусын ижил төстэй хувилбарууд манайд эрчимтэй тархсан байх магадлал өндөр байна гэж эрдэмтэд дүгнэж байна. Иймээс бид нэн хүнд байгаа өвчтөнүүдийг тоог багасгах, нас баралтыг бууруулахаар ажиллаж байна” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.74.41
    1 цагийн өмнө

    хоолны газрууд үлдэгдэл хоолоор үйлчилдэг

    Хариулах
  • 122.201.24.164
    2021/06/16

    Har 5 say ve. Buur zevuu hureed bhiin. Tsaanaasaa baliar zavaan idej uuhiin don tustsan birduud. Bird ch ednii orond hanaj tsadaad gulgij buuljuud bolichihson bgaa shuu neeree

    Хариулах
  • 94.66.84.153
    2021/06/15

    Bitgii hudlaa shoud, songuuli gej uchnuun zuugaar ni buugnuulchiheed ternees bolj mash ih bolson, ta narin buruu

    Хариулах