Шалтгаан нь шагнал байжээ


Дэлхий дахинаа коронавируст цар тахал тархсанаас хойш манай улсын Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын албаны хамтарсан тандалтын баг ажиллаж байгаа юм.

Тус багийн судлаачид нөхцөл байдалд дүгннэлт хийснээ Засгийн газар, Онцгой комисст танилцуулж, цаашид авах арга хэмжээг тодорхойлдог.

Тандалтын баг энэ удаад коронавирусын халдвар сүүлийн 20 гаруй хоногт огцом нэмэгдсэнд судалгаа хийж, дүгнэлт гаргасан байна.  Судлаачдын дүгнэснээр коронавирусын энэхүү огцом тархалт нь төрийн шагнал гардуулсан үйл явцаас болжээ.

Сүүлийн 20 гаруй хоногт Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн 16 мянган одон медаль гардуулжээ. Үүний 11 мянга нь "Алдарт эхийн одон" байжээ. Үлдэх дөрвөн мянга нь бусад цол медалиуд юм байна.  Шагнал хүртэгсдийн 8700 нь одон медаль гардсаныхаа дараа дайллага цайллага хийжээ. Тэндээс коронавирусын халдвар огцом тарсан байгаа юм.

Ер нь бол одон медаль бүрийн ард дайллага цайллага болж, олуулаа цуглаж халдвар хамгааллын дэглэм зөрчсөн нь халдвар тархалтын үндэслэл болжээ. Үүний улмаас вакцин хийлгээгүй хэсэгт хүчтэй нөлөө үзүүлж, халдварыг 1.5 дахин нэмэгдүүлсэн байна. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр энэ талаар “...Халдвар авч байгаа 10 хүн тутмын ес нь вакцингүй буюу өдөр бүрийн халдварын тохиолдлын 90 хувь нь вакцинаа хийлгээгүй иргэд байна. Сүүлийн гурван өдөр халдвар авсан 6600 гаруй хүний 6000 нь буюу 90 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгээгүй, огт хийлгээгүй, нэг дэх тунг хийлгэсэн , хүнд өвчтэй буюу дархлаа сул хүн, хүүхдүүд байна.Харин хоёр дахь тунг тариулаад 14-өөс дээш хоносон иргэд хамрын ханиад мэт халдвар авч эрсдэлээс бүрэн хамгаалагдаж байна” гэв.

Улмаар шагналын дундуур сонгууль залгаж, орон нутагт тархах үндэслэл болсон гэж дүгнэлтэд дурдсан байна.

Өдгөө манай улсын хүн амын 30 хувь нь бүрэн вакцинд хамрагдсан. Харин үлдсэн 70 хувь нь эмзэг, тэр дундаа хүүхдүүд байгаа юм.

Тодруулбал, коронавирусын халдварын тархалт нь 47 мянган жирэмсэн эхчүүдэд цохилт болж очсон байна. Одоогоор халдвар авсан хүмүүсийн 25 хувь нь шинж тэмдэггүй. Үлдсэн 75 хувийг эмчилж хамгаалах шаардлагатай. Харин 0.55 хувьд хүндрэл үүсч болзошгүй байгаа ажээ.

Түүнчлэн олон давхар судалгаа, мэдээллээр вакцины үр дүнд эргэлзэх шаардлагагүй болох нь тогтоогджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.41
    2021/06/17

    Сонгууль бол дэглэм барьж цуглаан хийсэн харин шагнагдсан хүмүүс цайллага хийдэг буруу. Энд Баттулга,болон нэр дэвшигчдийн буруу байхгүй.Одоо өвдсөн хүмүүс хэд нь цайллагад орж,хэд нь ороогүй асуу гэхдээ шууд асуувал тэнэг монголчууд хэлэхгүй шүү!!!

    Хариулах
    • 66.181.161.70
      2021/06/19

      Шагнал 8мянга гаран эх шагнагдсан гэд бгаа юм биш үү малаа баттулга шагнаа биз дээ

  • 202.126.88.72
    2021/06/17

    Энэ ч сонгууль хийх гэж МАН -н хийсэн балаг байхаа. Сонгууль хийхгүй, шагнал таарахгүй гэж шийдвэр гаргасан бол болох л байсан. Одоо буруу гаргасан шийдвэрээ булах гэж ямар ч нөлөөгүй буусан хүн рүү буруугаа чихэж байна. Ямар муухай хагалан бутаргагч МАН вэ

    Хариулах
  • 202.126.89.76
    2021/06/16

    Mash todorhoi shuu de. odon medal hirees hetersen, bayarlasan irged sonor seremj aldsaan

    Хариулах
  • 192.82.69.147
    2021/06/16

    Hogiin hurelsuhiin balag shuu. MAN ii 100 jil gej hot huduugui tumur taraaj nair hiisen

    Хариулах
  • 202.179.26.86
    2021/06/16

    tur zasag bolon irgediin hoorond yl oilgoltzol bn. ard irgedteigee geree hiih estoi, hamtiin ajillagaanii geree. tur demjleg yzyylne. horio tzeer togtoohgyi. gehdee barimtlah jurmiig tur batalj ugnu. harin ard irged yyniig murduj ajillana.zurchvul hariutzlaga hyleene.

    Хариулах
  • 202.179.26.86
    2021/06/16

    setgelzyin darhlaagaa saijryyl. nys goojson hynees sejiglevel haniad tysdag.yyniig mongol hun bolgon medne. sejgeer uvduj ,syjgeer edgedeg

    Хариулах
  • 202.179.26.86
    2021/06/16

    bolohgui bolgonoo busdad hamaatyylj bolohgui.ard tymen uursduusuu shaltgaalah zyilee l hii

    Хариулах
  • 202.179.26.86
    2021/06/16

    er n bol boldog boloh estoi zyil jamaaraa yavj bn. odoo haaj boogood ch nemergui. kovidiig hamtaaraa l davna. haldvar byh hynd tysna. syrgin darhlaa ingej l togtono. ersdel garna. hyleen zuvshuuruh l heregtei. ard irged uursduu l hamgaalna. tur hangalttai demjij bn. odoo irgedees shaltgaalna

    Хариулах
  • 59.153.113.204
    2021/06/16

    баттулга бушуухан далд ороосой..

    Хариулах
  • 202.179.25.52
    2021/06/16

    тиймээ энэ бол мөн л Ерөнхийлөгч Баттулгыг Харлуулах гэсэн МАН СүБатболд, Хүрэлсүхийн хар Пиар шүү дээ, Саяын болж өнгөрсөн Сонгуулийн суртчилгааны үеэр нэг ч Эрсдэл гараагүй гэх Баталгаа байгаа юмуу

    Хариулах
  • 192.82.70.201
    2021/06/16

    Battulgaa chinii hiisen balag odoo l ehleh gej b na !

    Хариулах