16-17 насны 3910 хүүхэд вакцин хийлгэжээ


Өчигдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 20-нд нийслэлийн хэмжээнд I тунд 770, II тунд 1179, нийт 1949 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.8 хувь буюу 970.975 нь I тунд, 89.8 хувь буюу 856.019 нь II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 526 (4.4 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 3910 (11.5 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.