Дональд трамп: Xэн ч надад хайргүй

2020 оны 07 сарын 30

АНУ-ын Ерөнхийлөгч энэ долоо хоногт өөрөөс нь илүү Энтони Фаучи эмчид итгэж байгаа хүмүүст гомдож буйгаа илэрхийлжээ. Гэвч төд удалгүй шүүмжлэгчид яагаад гэдгийг нь цахим хуудсандаа ам уралдан тайлбарлацгаасан байна.

Трамп “Энтони Фаучиг хүмүүс ихээр хүндэлдэг болж. Гэтэл яагаад намайг хүндлэхгүй байгаа юм бэ? Би бол удирдагч, та нар намайг хүндэтгэх ёстой” хэмээн ярьсан байна.

Энтони Фаучи бол АНУ-ын цар тахалтай тэмцэж буй халдварт өвчин судлалын мэргэжилтэн эмч нарын хамгийн том төлөөлөл бөгөөд иргэдэд коронавирусийн тухай үнэн бодит, шинжлэх ухааны баримттай мэдээллийг цаг алдалгүй хүргэсээр олны талалрхлыг хүлээж байгаа билээ.

Харин Трамп энэ долоо хоногт нэгэн эмч “Чөтгөртэй хурьцсан хүмүүс цар тахлын халдвар авч байна” хэмээн тайлбарласныг өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн билээ. Тэрхүү бичлэг нь өдгөө худлаа мэдээлэл, батлагдаагүй онолыг дэмжиж байгаа гэдэг шалтгаанаар устгагдсан аж.

Тэрбээр дараад нь яагаад хэн ч өөрийг нь Фаучи, Дебора Биркс болон цар тахалтай тэмцэх ажлыг удирдаж буй цагаан ордны бусад ажилтнуудтай ижил хэмжээнд хүндлэхгүй байгааг гайхаж, “Тэднийг хүмүүс хайрлан хүндэтгэж байна. Гэхдээ хэн ч надад хайргүй. Миний зан чанараас л болж байгаа юм шиг байна даа” хэмээн гомдоллосон юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.