Жингийн зөрүүтэй хосууд илүү аз жаргалтай байдаг

2020 оны 07 сарын 31

Жаахан илүүдэл жинтэй эмэгтэй булчинлаг, нуруулаг сайхан залуутай хөтлөлцөн явахыг хараад ''Яаж тоосон юм бол доо'' хэмээн бодох үе байсан уу? Эсрэгээрээ гуалиг туранхай биетэй бүсгүй бүдүүн эрэгтэйтэй яаж тэсэж хамт байдаг байна хэмээн хэн нэгний ардуур жиг жуг хийж, хов ярьж байсан юм биш биз? 

Мэдээж бие биесээсээ ялгаатай, тарган туранхай хосууд шууд л бусдын хараанд өртдөг нь үнэн. Энэ удаа жингийн асар том ялгаатай 3 хосуудаас ярилцлага авч бэлтгэлээ. Эсрэг цэнэгүүд таталцдаг гэдэг шиг эсрэг тэсрэг хүмүүс бие биедээ хайртай болдог гэдэг нь хэр үнэн бол?

 

Саманта болон Кемпбел нар

2017 онд 83кг жинтэй байсан Саманта өөрийн амьдралаа шинээр эхлэхээр шийдэн, 2018 оны гуравдугаар сараас эхлэн фитнест бараг амьдрах шахуу шаргуу хичээллэж, дасгал хөдөлгөөн хийдэг болов. Өдөр бүрийг эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийж өнгөрүүлснээр одоо 33 настай Саманта XS буюу экстра жижиг размерын хувцас өмсдөг мэргэжлийн бодибьюлдер болсон бөгөөд өдөрт 2 удаа бэлтгэл хийж, янз бүрийн бодибьюлдингийн тэмцээнд идэвхтэй оролцох болжээ. 

Харин түүний нөхөр 34 настай Кемпбелл 5XL размерын хувцас өмсдөг бөгөөд энэ нь хувцас загварын хамгийн том хэмжээ юм. 

 

Хосууд ахлах сургуулиасаа эхэлж үерхсэн бөгөөд нөхрийнх нь илүүдэл жин Самантад хэзээ ч дутагдал шиг санагдаж, саад болж байгаагүй ажээ. Тэд одоо 4 хүүхдийн эцэг эх болсон. 

Саманта өдөр бүр фитнесст бэлтгэл хийж, хөлсөө урсгадаг. Харин түүний нөхөр мэргэжлийн дасгалжуулагч эхнэртэйгээ хамт бэлтгэл хийхээр нэг их яардаггүй гэнэ шүү. Үлгэр жишээг биеэрээ үзүүлээд, дасгал хийхийн сайхныг харуулсаар байхад нөхөр нь ухаарч, хамт дасгал хийдэггүйд Саманта хааяа сэтгэл дундуур явдаг гэнэ. Эхнэр, нөхөр 2 тусдаа өөр өөр хоол хийж иддэг бөгөөд, эрүүл хоол Саманта өөртөө бэлтгэж, харин нөхөр нь юу хүссэнээ л иддэг ажээ. 

Тэдэнд мэдээж ялгаатай хоолны дэглэм, амьдралын хэвшил, итгэл үнэмшлээсээ болж муудалцах үе гардаг, гэсэн ч тэд нөгөө хүнийхээ хүсэл сонирхлыг хүндэлж, эхнэр/ нөхрөөрөө бахархдаг учир бусдаас илүү аз жаргалтай байж чаддаг ажээ. 

 

Ричард болон Жаклин

46 настай инженер Ричард өдөрт 4 цагийг бэлтгэл хийж өнгөрүүлдэг. Хүндийн өргөлтийн тэмцээнд бэлтгэж өдөрт 6000калори илчлэгтэй хүнс хэрэглэдэг Ричард бие галбиртаа хэзээнээс санаа тавьсаар ирсэн. Харин түүний найз бүсгүй Жаклин өдгөө 53 настай бөгөөд хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг. 

Тэд гурван жилийн өмнө танилцах сайтаар дамжуулан уулзсан бөгөөд тэр үеэс хойш хамтдаа байгаа юм. Жаклин өмнө хүнтэй гэрлэж, 2 хүүхэдтэй болсон байна. Жаклин өөрийн булчинлаг, спортлог найз залуугаа хараад хамтдаа дасгал хийхийг хүсдэг ч цаг зав огтоос байдаггүй учир илүүдэл жинтэйгээ тэмцэж чадахгүй л байгаа гэнэ. 

Ричард найз бүсгүйнхээ мяраалаг биед анх дурлажээ. Мөн өөр шиг нь дасгал хөдөлгөөнд донтсон нэгэн байсан бол хоёул завгүй болж, хайр сэтгэлийн харилцаа ч цаашид ирээдүйгүй болж мэдэх байсан хэмээн боддог гэнэ. 

 

Заримдаа урт ажлын өдрийн дараа гэртээ ирэхэд Ричард гэртээ байдаггүй. Тэр фитнест бэлтгэлээ хийж байгаа. Хааяа найз залуу минь бэлтгэл хийж байгаа шигээ надад анхаарал хандуулж, цаг зарцуулж байгаасай гэж хүсдэг. 

Ричард 22 жил усан цэрэгт алба хаасан учир дасгалын хуваарьт дасан зохицож, бэлтгэлийг өөрийн амьдралын салшгүй нэгэн хэсэг болгожээ. Тэтгэвэрт гарсныхаа дараа ч биэыийн галбираа алдахгүйн тулд хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлжээ. 

 

Меган болон Мени

21 настай илүүдэл жинтэй модел бүсгүй маань зөвхөн булчинтай эрчүүдийг л найз залуугаараа сонгодог. Булчинлаг залуугийн хажууд аюулгүй мэт сэтгэгдэл төрдөг учир ийнхүү дандаа бодибьюлдер хүмүүстэй үерхдэг ажээ. 

Тэд инстаграмаар танилцсан бөгөөд Меган анх найз залуугаа хараад л дурласан гэнэ. 

Залуу шөнө ажилладаг бөгөөд өглөө нойроо хангалттай авч, унтахын оронд гүйж, дасгал хийдэг гэнэ. Мени үнэхээр завгүй залуу учир тэд тийм ч удаан хамт байгаад байдаггүй. 

Меган өөрийн хүссэн зүйлээ иддэг. Дасгал хөдөлгөөн огт хийдэггүй. Өөрийгөө илүүдэл жинтэй гэж бодохын оронд тарган өөрийгөө байгаагаар нь хайрладаг ажээ. Харин Менигийн хувьд маш хатуу, эрүүл хоолны дэглэм барьдаг. Бодибьюлдингийн спорт Менид үнэхээр чухал учир үүнийг нь ойлгож, өөрийг нь халамжлах бүсгүйг хайж байжээ. Меган ч энэ шаардлагад яг таг нийцсэн гэнэ. 

Харагдах байдал, итгэл үнэмшил, амьдралын хэвшил өөр ч гэлээ бие биенээ гэсэн хайраараа нэг нэгэндээ буулт хийж, ойлгож хайрлаж амьдардаг нь тэдний бусдаас илүү аз жаргалтай байдгийн нууц юм.

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.