Д.Амартүвшин эрхээ авч “Токио 2020” оролцох жүдо бөхийн баг эцэслэн тодорлоо


“Токио 2020” олимпод оролцох тамирчдыг МЖБХ тодруулж дууслаа. Нэр хараахан тодроогүй байсан 60 кг-ын жинд МУГТ Д.Амартүвшин залуу ОУХМ Л.Өнөболдыг ялж эрхээ авсан байна.

“Ингэснээр Токио 2020” олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын олимпийн дэд аварга, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам, 57 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа, 63 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медаль, улсын дөрвөн удаагийн аварга Б.Ганхайч, 78 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг (Азийн квотоор), эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, 73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар, 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Саиед Моллаей (Иран гаралтай), 90 кг-ын жинд Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, 100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Отгонбаатар, +100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр нар эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр болж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.83
    2021/06/24

    тамирчидын Нэр ч яахав Тодорч, гэтэл Японд Токиод Олимпийн тэмцээнд оролцохоор очсон Гадны тамирчидаас түрүүчээсээ Халдвар илэрээд Японы иргэд Төрийн байгууллагууд Олимпыг Эсэргүүцээд эхэлсэн шүү дээ,

    Хариулах