Олимпд оролцох ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багаас халдвар илэрлээ

С.Гандэлгэр
2021/06/24

Токиогийн олимпын наадамд оролцох ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Кисловодскт цугларалтад гараад байна. Бэлтгэлд оролцохоор ирсэн нэг бөхийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Шигшээ багийн дарга, дасгалжуулагч Таймураз Тигиев сэтгүүлчдэд “Олимпийн багийн нэг гишүүний шинжилгээний хариу эерэг гарсан. Түүнийг тэр дор нь машинаар гэрт нь буцаасан. Гэртээ тусгаарлагдах юм. Биеийн байдал хэвийн, ямар ч шинж тэмдэг илрээгүй ч аюулгүй байдлын үүднээс ийм арга хэмжээ авлаа. Нэрийг нь нийтэд зарлахгүй. Бусад бөхчүүдээс хоёр дахин шинжилгээ авлаа, бүх хариу сөрөг гарсан. Бэлтгэлдээ бүгд гарсан. Халдвар авсан тамирчнаа бид буруутгахгүй. Энэ халдварыг хаана ч авч болно шүү дээ” гэж сэтгүүлчдэд мэдээллэсэн байна.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.