МАН Бага хурлаа хуралдуулж, намын даргаа сонгоно


УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар намын даргын ажлаа хүлээлгэн өгч, улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзах шаардлагатай болсон. Тэрээр өнөөдөр 11.40 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Түүнээс өмнө буюу 08.00 цагаас МАН Бага хурлаа хуралдуулахаар товлосон. Бага хурлаар МАН-ын намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцэх юм. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж намын даргын үүрэг гүйцэтгэгчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлжээ. МАН Их хурлаараа намын даргаа сонгох дүрэмтэй. Их хурлаа хуралдуултал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргаар ажиллах бололтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна