У.Хүрэлсүх тангараг өргөмөгцөө ҮАБЗ-ийг хуралдуулна

С.Гандэлгэр
2021/06/25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр тангаргаа өргөнө. Тэрбээр тангаргаа өргөсөн  даруйдаа ҮАБЗ-ийг хуралдуулж, долоодугаар сарын 1-нээс цуцлагдах халамжуудыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Цар тахалтай холбогдуулан Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа зарим халамж, хөнгөлөлтийг долоодугаар сарын 1-нд бүр мөсөн зогсоох гэж байна гэсэн ташаа мэдээлэл явж байна. Цаг үеийн нөхцөл байдлаа үнэлээд хүүхдийн 100 мянган төгрөг, цахилгаан, дулаан, ус, хогны төлбөр гэсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа хөнгөлөлт чөлөөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг Засгийн газрын 100 хоногийн үеэр Ерөнхий сайд хэлж байсан.

 Шинээр бүрдэж байгаа ҮАБЗ-ийн хамгийн эхний хуралдаанаар эдгээр хөнгөлөлт чөлөөлөлтүүдийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэхээр болсон" хэмээн мэдэгдэж байсан. Үүний дагуу шинээр бүрдэж байгаа ҮАБЗ өнөөдөр анхны хуралдаанаа хийж дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна