Д.Амарбаясгалан: ЭРХ БАРИГЧ намынхаа хувьд ЯДАРСНАА ХАЙРЛАДАГ, ЗАДАРСНАА ЗАСАГЛАДАГ улс төрийн нам байх зорилгоо улам БЭХЖҮҮЛНЭ

13 цаг 31 минутын өмнө

МАН-ын Бага  хурал өнөөдөр боллоо. Хурлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрээр "МАН-ын ээлжит Бага хуралд МАН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ дашрамд, Монголын нийт ард түмэнд, МАН-ын нэр дэвшигчийн сонгосон иргэдэд талархлаа илэрхийлье. Иргэдийн итгэлийг дааж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх цаг хугацаа ирлээ. Тиймээс МАН дотооддоо эв нэгдлээ сахин, амлалтаа биелүүлэх чиглэл рүү онцгойлон  анхаарах үүднээс МАН-ын даргаа санал нэгтэйгээр сонголоо. МАН-ын шинэ үеийн 12 дахь даргаар Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд улс нийгэмдээ, ард иргэддээ илүү боломжийг бий болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн. МАН хүний эрхийг дээдлэх, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бэхжүүлэхийг зорьж байгаа. Ядарснаа хайрладаг, задарснаа засагладаг улс төрийн нам байх зорилгоо бэхжүүлнэ. Мөн залуу үеийнхний хүсэн хүлээж байгаа боломжийг нээж ажиллахыг зорьж байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.83
    9 цагийн өмнө

    тэгж ч Худлаа яриад Яахав ээ, Намынхаа ЖДҮ-чид, сексийн Гаж донтонгууд, Оффшорчид доо одоо болтол Арга хэмжээ авч чадахгүй байж Манж үгэнд чинь Хэн ч Үнэмшиж хууртахгүй шүү дээ,

    Хариулах