ЭМЯ: Маргааш 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлнэ


Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд хамруулж эхэлсэн байна.

Монгол Улс тодорхой судалгаа хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан.

Энэ дагуу ирэх даваа гарагаас буюу 2021 оны зургаадугаар сарын 28-наас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлнэ.

Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.83
    2021/06/27

    *Хүн ахтай Дээл захтай* гэдгээр *Эрэмбээрээ* эхлээд том Дарга нар , Дээдсүүдын хүүхдүүдэд шахсаны дараа жирийн Иргэд Бид нь дараа нь шахуулая аа,

    Хариулах