Реппер Карди Би ''BET Awards''-ийн тайзан дээр хоёр дахь хүүхдээ тээж байгаагаа зарлав


Маш богино хугацаанд нэр алдарт хүрч, дэлхийн хэмжээний од болж чадсан хүн бол реппер, дуучин Карди Би. Үргэлж мөнгөний гачигдалтай байдаг амьдралаасаа залхсан тайчих үзүүлбэр үзүүлдэг бүсгүй амьдралаа өөрчлөхөөр эрс шийдсэн нь түүнийг реппер болоход нөлөөлсөн гэдэг. Тэрбээр Ням гарагт болсон BET Awards-ийн үеэр үзүүлбэр үзүүлж байхдаа хоёр дахь хүүхдээ тээж буйгаа зарлаж, шүтэн бишрэгчдээ гайхшрууллаа. Карди гэрэлтсэн материалтай хувцас өмсөж, жирэмсэн гэдгээ BET Awards-ийн тайзан дээр мэдэгдсэн нь дуучид тайзан дээрээс жирэмсэн гэдгээ зарласан анхны тохиолдол биш юм.

Cardi B Reveals Pregnancy During BET Awards Performance With Migos - Variety

2011 онд дуучин Бионси анхны охиноо тээж буйгаа мөн тайзан дээрээс зарласан билээ.

Cardi B and Offset Are Back Together Again…For Now | Vanity Fair

Кардигийн том охин өдгөө гурван настай. Карди өөрийн хоёр хүүхдийн эцэг реппер Оффсетоос 2020 оны есдүгээр сард салах өргөдлөө өгч байсан ч мөн оны арван нэгдүгээр сард өргөдлөө татан авсан билээ. Хосуудын ойрын эх сурвалжийн баталж буйгаар ''Тэдэнд муудаж сайдах үе бишгүй л байдаг ч сайн ойлголцож чадсан учир эргэн нийлсэн'' гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна