Цар тахлын хуулийн үйлчлэлийг сунгах нь зүйтэй гэж үзлээ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ковид19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Уг хуулийн төслийг өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Тус бүлгийн дарга Д.Ганбат "Засгийн газраас өнгөрсөн хугацаанд энэ хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн, үр дүн нь ямар байсан талаар тайлагнасны дараа хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх нь зөв гэж үзэж байна" гэсэн юм.

АН-ын завсарлагын хугацаа дууссан учраас уг хуулийн төслийг хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдин олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ. Энэ хуулийн үйлчлэл долоодугаар сарын 1-нд дуусах учраас түүнээс өмнө батлах шаардлагатай юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна