"Спутник-V" вакцины 20 мянган хоёр дахь тун маргааш ирнэ

С.Гандэлгэр
2021/06/29

ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас "Спутник-V" вакцины 20 мянган хоёр дахь тунг Монгол руу нийлүүлэхээр болсон байна.

ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам “Монгол Улсын Эрүүл мэндийн яам ОХУ-ын Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хооронд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу энэ сарын 30-ны өдөр Covid-19-ийн эсрэг “Спутник V” вакцины хоёр дахь 10 мянган тунг, түүнээс нэг долоо хоногийн хойно дахин 10 мянган тунг Монгол Улсад нийлүүлэхээр болсныг Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээллээ” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна