Ш.Энхийн-Од Леброны хүүг хожлоо


МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-д тоглосон Монголын анхны тамирчин болох зорилготой өдгөө АНУ-д сурч, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр/2021.07.03/ Ш.Энхийн-Одын "Midwest" баг Леброн Жэймсийн хүү Бронни Жэймсийн "Strive For Greatness" багтай тоглож, 99-97 гэсэн харьцаатай ялалт байгуулжээ.

Энэхүү тоглолт Леброн Жэймсийн сурч байсан Акрон хотын Сент-Винсет-Сент-Мэри ахлах сургуулийн заланд зохион байгуулагдаж, домогт Леброн Жэймс өөрийн биеэр ирж, хүүгээ дэмжжээ. NBA-ийн гурван удаагийн аварга Дэнни Гриний зохион байгуулж буй “The Battle: Summer Showcase” хэмээх тэмцээний хүрээнд дээрх хоёр баг тоглож, Ш.Энхийн-Од баг ялалт байгууллаа. "247Sports" сайтын гаргасан чансаагаар Бронни Жэймс 2023 оны NBA-ийн драфтын ангийг 28-д жагсчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна