Нийт хоригдлын 46,4 хувь нь өршөөлд хамрагдана


Өршөөл үзүүлэх тухай хууль 5 бүлэг, 13 зүйлтэй ба 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Өршөөл үзүүлэх хуулийн дагуу хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 160 гаруй хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 180 орчим хоригдлын хорих ялаас 2 жилийг хасаж, өсвөр насны 25 хүн, нийт 1800 орчим буюу нийт хоригдлын 46,4 хувь нь хамрагдана. Хорихоос өөрт төрлийн ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 6, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн 2, нийт 126 ялтан байна.  Хуулийн төсөлд авилга албан тушаалын хэрэг, бэлгийн эрх эрх чөлөө, хүүхдийн эсрэг гэмт хэрэг хуульд хамаарахгүй. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.165
    2021/07/05

    Daraagiin hiigmiin asuudlin yaaj zohitsuulah gej bga talaar medeelel er ogui uym,zugeer l 4 zug gargaad yavuulchih uym u

    Хариулах