Б.Пүрэвдорж: С.Эрдэнийг АН-ын даргаас энэ сарын 9-ны огцрох шаардлагыг хүргүүлж байна


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин Ардчилсан намын дарга С.Эрдэнийг огцруулахаар 100.000 гишүүнээс санал цуглуулсан болон нар цар тахлын тухай хуулиар далимдуулж их хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулсан болон талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

“100.000 гишүүнээс гарын үсэг цуглуулах аяны хүрээнд хоёр шаардлагыг С.Эрдэнэ даргад хүргүүлж байна. Нэгдүгээрт, АН-ын их хурлыг 2021 оны наймдугаар сард багтаан хуралдуулах шийдвэрийг долдугаар сарын 7-ны өдрийн дотор гаргах шаардлагыг хүргүүлж байна.

Хоёрдугаарт, энэ шийдвэрийг гаргасны дараа С.Эрдэнэ та АН-ын даргаас 2021 оны долдугаар сарын 9-ны өдрийн дотор огцрох шаардлагыг хүргүүлж байна. Энэ шаардлагыг гишүүдийн гарын үсгийн хамт С.Эрдэнэ даргад хүргүүлэх болно.

Өнөөдөр МАН, Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байна. Бүх зүйлийг авлигажуулж байна. Яг үүнтэй ижил зүйл АН дотор болж байна. Өөрийгөө нэр дэвшүүлсэн С.Эрдэнэ хамгийн муу санал авчихаад тамга, сандал суудалтайгаа зууралдаж байгааг гайхаж байна. Хэрэв огцрохгүй бол шаардлагатай арга хэмжээ авч ажиллана” гэв.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.177
    2021/07/06

    АН-ынхан анхнаасаа л мэдсээр байж очиж очиж хогийн Хулгайч Эрдэнэд АН-ын Тамгаа бариулж л байдаг, Олон хүн Эрдэнэ АН-ыг Сүйрүүлнээ гэж хэлж сануулсаар байхад АН-ынхан Тэнэг юм шиг тухайн үед Тамгаа бариулж Сүйрцгээлээ шүү дээ,

    Хариулах
  • 66.181.176.165
    2021/07/05

    Ug n yaach bodson 2 songuulid namaa ungasan hun hariutslagaa uureed ogtsoroh yostoi bmaar uym

    Хариулах
  • 202.55.188.101
    2021/07/05

    Ene neg urvaj sharvassn amitan uuruu suudlin avah sonirholtoi bgaa. Unaj yavaad morio gedeg bizde. Gencogin daalgavaraar yavj bg biz

    Хариулах
  • 202.9.46.92
    2021/07/05

    АН-ыг хэн сүйрүүлсэн билээ, Женко Баттулга , Туваан , битан Ганбат, нараар толгойлуулсан луйварчид албан тушаалын төлөө амь тавин орилолдож байж тараасан. Дээр нь нам дамжсан хулгайч нар болох худалч Ганбаатар, хулгайч Алтанхуяг нар нийлж энэ намыг юу ч биш болгов. Эрүүл ухаантай гишүүд нь Эрдэнэтэйгээ нийлээд АН аа аврахыг бод өөр гарц байхгүй. АН- ын бүлгийн хэдэн амьтад бол Баттулгын барлагууд шүү .

    Хариулах
  • 37.164.62.54
    2021/07/05

    АН дампуурсан

    Хариулах