Дархан-Уул аймаг энэ сарын 9-нөөс эхлэн зорчих хөдөлгөөнийг нээнэ


Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 87 дугаар хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ:

Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн:

  • Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр /12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө.
  • Иргэд голын эрэг, амралтын газруудад агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө.
  • Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй.
  • Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө.
  • Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдана.
  • Дээрх шийдвэрийг долдугаар сарыг дуустал мөрдөнө.
  • Үүнтэй уялдуулан нэвтрэх постуудын хяналтыг сайжруулна. Хойд Цайдмын пост дээр түргэвчилсэн шинжилгээг авах таван цэг ажиллана.
  • ХААИС-ийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээний нэг цэгийг долдугаар сарын 9-ий өдрөөс эхлэн ажиллуулна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна