Х.Нямбаатар: Авлигыг цэгцлэх ажлыг өмнөд хилээс эхэлж байна


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортыг зохицуулах үүрэг бүхий ажлын баг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнөөдөр ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны машин дугаарлажээ.
 
Ачааны машины дугаарлалт нэмэгдэж, энгийн үеийнхээс гурав дахин цөөн машин гарч байгаа нь Хятадын талын хязгаарлалттай холбоотой ажээ. Учир нь БНХАУ-ын талаас Монголын хилийн боомтод ариутгал, халдваргүйтгэлийн стандарт хангахыг шаардаж байгаа юм. 

Өдөрт тогтоосон цөөн тооны автомашины квотод Замын-Үүд суманд ажиллаж буй төрийн байгууллагын албан тушаалтнууд давуу байдал үүсгэн өөр машин явуулж байна гэх иргэдийн гомдол иржээ. Энэ нь бараа эргэлтийг удаашруулж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд хүргэж буйг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тодотгов. Тиймээс энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортыг зохицуулах үүрэг бүхий ажлын баг байгуулсныг тэрээр онцлов. Тус ажлын багийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг томилсон байна. 
 
Зарим агентлагийн даргын шийдвэрээр Замын-Үүд сумын зарим байгууллагын удирдлагыг чөлөөлж, шинээр томилох, тэдгээр байгууллагын ажилтнуудыг нь өөр орон нутгийн ажилтнуудтай сэлгэн ажиллуулах шийдвэр гарсныг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тухайлбал, 
ХХЕГ-ын даргын тушаалаар, хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, оронд нь Сэлэнгэ аймгийн 0101 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбууг томилсон байна.
МХЕГ-ын даргын тушаалаар, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг энэ сарын 9-нөөс чөлөөлж, оронднь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сэлгэн ажиллуулахаар болжээ. 
ГЕГ-ын даргын тушаалаар, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог өнөөдрөөс чөлөөлж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ. 
АТҮТ-ийн захирлын тушаалаар, Замын-Үүд дэх АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайханыг чөлөөлж, оронд нь Дорноговь аймгийн АТҮТ-ийн салбарын дарга н.Сүхбаатарыг томилон ажиллуулах болов. 
Мөн ЦЕГ-ын даргын тушаалаар, Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, хошууч Х.Уранбаярыг өнөөдрөөс чөлөөлж байгаа аж. 
Мөн өнөөдөр Замын-Үүд суманд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын баг ажиллаж Замын-Үүд боомтын авлига, албан тушаалын асуудлыг шалгаж, холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж буйг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. Одоогоор зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар прокурорын зөвшөөрөл гарчээ. Шан харамж авч том оврын автомашины дарааллыг дайруулан өөр автомашин оруулдаг гэх асуудлаар тэдгээр хүмүүсийн цаана байгаа албан тушаалтнуудыг лавшруулан шалгана гэдгийг мэдэгдлээ. 
 
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хамгийн гол зорилт бол авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн хүнд суртлыг арилгаж, дийлэнх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх юм. Анхан, дунд шатанд байгаа авлига, албан  тушаалын асуудлыг шалгаж цэгцлэх ажил өмнөд хилээс эхэлж байна. Замын-Үүдийн "мафи" гэдэг зүйлтэй Засгийн газар тэмцэхээ илэрхийлж байна. Цаана нь олон боомтын асуудал яригдаж байгаа. Тухайлбал, Гашуунсухайт боомтод ижилхэн асуудал байгаа талаар иргэдийн хэд хэдэн гомдол ирсэн. Хилийн шалган нэвтрүүлэхтэй холбоотой авлигын асуудлыг цэгцлэх хамтарсан ажлын багийн шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна. Ажлын багийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид томилгоо авч ирсэн албан тушаалтнуудыг удирдан, ажлыг нь уялдуулж, ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Ариутгал, халдваргүйтгэлийг стандартын дагуу болгон ажиллуулбал, БНХАУ-ын талтай ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх асуудлыг ярилцах боломжтой" гэв.



Сэтгэгдэл (27)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.190
    2021/07/13

    бүхнийг жам гэж үзвэл БҮХНИЙГ ХАЙРЛАГЧ БУРХАН БОЛНО

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/07/12

    Нямбаатар аа та нар жижиг гаруудыг яаддаг юм байж харин том акул Сү Батболдыг яах гэж байна даа Нэг их наяд төгрөг дээр нь гадаадад байгаа 193 тэбум 800 сая төгрөгөөр хэмжигдэж үл хөдлөх хөрөнгө зөвхөн илэрсэн үл хөдлөх цаана бас хэд гарч ирэхийг таашгүй юм Хараимсалтай нь монголын төр бүльх залгисан юм шиг л таг чиг

    Хариулах
  • 66.181.161.98
    2021/07/10

    Манай орны жижигхэн эдийн засаг, ард түмний амьдрал урд, хойд хөршөөс хэт хамааралтай болохыг ойлгож байна уу, том том дуугардаг эрхэм дарга нараа, тууштай, тогтвортой бодлого, үйл ажиллагаа хэрэгтэй байна. Нохой шуугиулаад,, баахан сүржигнээд орхихгүй үр дүнд хүргэхийг хүсье

    Хариулах
  • 203.91.115.47
    2021/07/10

    Өөрийн толгой дээрхи бухлыг харахгүй байж гэдэг байх аа. Дээрээсээ эхэлж шүүрдэхээ чмэдэхгүй, чадахгүй гар байна дөө.

    Хариулах
  • 66.181.188.241
    2021/07/10

    Жараахай шүүрдчихээд тэгж бүү ярь даа. ЖДҮ хулгайлсан, том том авилга авдаг хулгайчууд олноороо байгаа шүү.

    Хариулах
  • 66.181.160.30
    2021/07/10

    Наад ажил чинь явсаар Төрийн ордоны нөхөдтэй холбогдох ёстой шүү. Дутуу алсан могой шиг хэдэн хургаар битгий цэг тавиарай.

    Хариулах
  • 202.126.89.59
    2021/07/10

    Ordon dotor baigaa said,darga ih hurlyn gishuudeesee ehel

    Хариулах
  • 103.229.121.159
    2021/07/09

    Тэр мэргэжлийн дэд дарга энхсайханаа зайлуулаачээ.

    Хариулах
  • 172.58.144.112
    2021/07/08

    Jenko buleg tuunii trooluudaas tseberlegee ehel huzaa yanga tsetsgee tseren yanhan munhbaysgalan geed niigemees tusgaaral

    Хариулах
  • 64.119.21.166
    2021/07/08

    Энэ новшнуудын үгэнд бүү итгэ Нямбаатар минь өөрийнхөө үзэл бодлоор ажлаа хий Авилгачид их бага гэж байхгүй авилага авсан л бол арга хэмжээ авах хэрэгтэй энд ер нь тэр шат мат огт хамаагүй хаанаас нь шүүрдсэн ч яахав

    Хариулах
  • 103.242.47.34
    2021/07/08

    Дотор оосоо эхэлбэл илүү үр дүнтэй дээ

    Хариулах
  • 202.126.89.180
    2021/07/08

    Шатын шүүрдэхдээ дээрээс нь эхэлж шүүрд гэсэн зүйр үг бдаг

    Хариулах
  • 49.0.137.164
    2021/07/08

    Su Batboldiig neg barij huraagaad Ard tumnii setgeliig amraagaad ugooch ES aa!

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/07/08

    Хүрэлсүх Нямбаатар хоёроо одоо Сү Батболдыг ээлж ирсэн юм биш үү

    Хариулах
  • 66.181.161.4
    2021/07/08

    Тэр генералын гэрээс олдсон мөнгө наадмын найрааны мөнгө байсан байж магадгүй Хатансайхан зугтаж алга болоол энэ бохир мөнгө монгол наадмыг сөнөөж байгаа авилгатай тэмцэхийг үндэсний бөхөөс эхлэх хэрэгтэй авилгалд идэгдэж гүйцсэн хяналтгүй явж ард түмнийг хуураад байгаа

    Хариулах
  • 37.29.41.237
    2021/07/08

    Уг нь зөв.Баяр хүргэе. Хилийн хяналтын хүмүүс дотор зарим нэг хүн нэмэгдэхүүний байр гэдэг болжээ.

    Хариулах
  • 202.9.41.30
    2021/07/08

    Zass hurslaa bnshde.Hajuudaa bgaagaas ehel.ZUded tanai gishuudiin mashin mapi boltloo yvj bga.Delgersaihan.Mun htsetseg G.heden muu hurgan dargiig popdood soliirchih uom.Hurelsuhiin chin Tereljid mash tom ordon ergeenii achaa oochirgui l orj bga bizde.Eersdiihee Terbumiin eh uusveriig .barij bga ordon .Hausiig shalga.Bugd ta nariin avalga MGLiig suhruullee

    Хариулах
  • 202.126.89.204
    2021/07/07

    Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёртоо амжилт хүсье. Олон жил бугшиж аалзны тор шиг болсон авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст ялын дээд хэмжээ насаар нь хорих юмуу цаазаар авах ял оноодог болж байж л гайгүй болох байх даа. Энэ Засгийн газраа бүрэн эрхийн хугацаа дуустал дэмжиж ажлыг нь хийлгэмээр байна. Их ажил хийсэн.

    Хариулах
    • 66.181.161.95
      2021/07/08

      Зөв

  • 66.181.176.181
    2021/07/07

    АВЛИГА, хээл хахуулийн хэргүүдийг илрүүлэе гэвэл цогцоор асуудалд хандах хэрэгтэй. Найраагүй тэмцэлийг бүх шатанд өрнүүлж, эхний ээлжинд хуулийн ажилтан нараа шударгаар ажилладаг болгох ёстой.ХУУЛИЙН ажилтан авлигад холбогдсон л бол шууд халдаг байх ёстой. ЦАЛИНГ хэдэн саяар нэмээд шүүгч, прокурорууд АВЛИГААС татгалзаж чадаагүй. Гавъяат шүүгч нь бусад шүүгч нартаа АВЛИГА хувааж суусан шүү.

    Хариулах
  • 66.181.161.17
    2021/07/07

    Энэ их хурлын гишүүдээс эхлээд.шалгалт .үзлэг хийгчидээ та нар хөдөө орон нутагт хэл чимээгүй ирж байгаач.тэгвэл бодит амьдрал.ажилыг жинхэнэ үзнэ.та нарын хэн нэгний ирэх сургаар эгэ нөхдүүд гэнэт ухаараад.гудамжны шарилж зулгаахаас авхуулаад өнгөлөн далдлалт хийгээд ажилчид.иргэдийг их зовоох юм

    Хариулах
  • 202.179.24.60
    2021/07/07

    Шалгаад хулгайч нарыг илрүүлсэн ч шүүх цагдаа прокурор дээр цайраад өнгөрнө дөө Уул авилгад холбогдсон хүнийг насан турш төрд ойртуулахгүй ялын яс эдлүүлэх хэрэгтэй шүү дээ

    Хариулах
  • 192.82.71.185
    2021/07/07

    Nyambaatartaa amjilt husey ! Yg zuv gazraasaa ehellee Bugd demjij garaa urgunoo !!!

    Хариулах
  • 202.9.40.199
    2021/07/07

    одоо л нэг монгол улс маань эзэнтэй юм шиг санагдлаа

    Хариулах
  • 202.126.89.90
    2021/07/07

    Ерөнхий сайдааа...Замын Үүдийн гаалийн даргыг сольж буй ч оронд нь очиж буй нь худлаа шүү...Хуц ухна биш гаалийн дарга нь мөнгөөр тавигдаад явж байдаг...Дороосоо хүмүүсээ гаргаж ирүүлээжээ ...АСралтаа гаалийн буянаар бзда минь хэдий хүртэл тоглох алмас бэ чи...

    Хариулах
  • 192.82.89.254
    2021/07/07

    Авилгатай тэмцэх ажил амжилт олох уу.Хамгин гутамшигтай нь УИХ-ын танхим,Засгийн Газар дотор энэ их хулгай авилга ил цагаан явагдаад баыгаа явдал.Сү.Батбрлдын дүү авилгаар байнга айргийн тав дотор явдаг ГЕГ-ын даргаар томилогдсон явдал авилгатай холбоогүй юу.Энэ элчин сайдуудын томилгоон дотор эрх ашгийн зөрчил явж байна.Энэ авилга бишүү...Сайд нь ахмад настнуудад 1 сая төгрөг олгох асуудлыг шүүрч аваад ямар ч шаардлагагүй ваучер гээч юмыг үйлдвэрлэх бодит өртгөөс 20 дахин өндөр үнээр хэвлээд шахчихаж байна.Энэ авилга бишүү.

    Хариулах
  • 202.179.15.71
    2021/07/07

    ih hurlaasaa ehlee

    Хариулах