Ч.Болортуяа: Таваас доош хүний бүрэлдэхүүнтэй аялах боломжтой


УОК-oос цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээнийхээ талаар танилцууллаа. Экспортын боомтуудтай орон нутаг одоогийн мөрдөж байгаа хатуу хөл хориог хэвээр мөрдөх чиглэл өглөө. Баяр наадмын амралтын өдрүүдэд амарч зугаалахыг зөвшөөрлөө. Гэхдээ

  • Таваас дээшгүй хүнтэй аялах боломжтой,
  • Гэр бүлийн гишүүнээс нэг хүний түргэвчилсэн шинжилгээнд хамруулах,
  • Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдээс шинжилгээ авахгүй
  • Таваас дээш настай хүүхдээс шинжилгээ авахаар болсон" гэлээ. 

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "2021 оны долдугаар сарын 17-нд орон нутгийн халдварын тоо өдөрт 1300 бүртгэгдэж, эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо 20 хувиар нэмэгдэнэ хэмээн ХӨСҮТ-өөс тооцоо судалгаа гаргасан. Тиймээс УОК-оос иргэдийг хот орчмын амралтын газруудад үйлчлүүлэхийг зөвлөж байна. Учир нь эдгээр нь НЗДТГ-тай хариуцлагыг гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.  0-18 насны 27480 хүүхэд өвчлөөд байгаа ба нийт тохиолдлын тоо 27 хувийг эзэлж байна. Тиймээс аялж байгаа гэр бүлээс түүврийн аргаар таваас дээш насны хүүхдүүдээс шинжилгээ авна. Гэр бүлээрээ болон найз нөхдийн хүрээнд буюу аяллын багийн гишүүдийн тоог таваас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна. 

Аяллаар явж байгаа иргэд суурин газраар орохгүй байх хэрэгтэй. Харин шатахуун, хүнс, эмийн сан, эмнэлгийн тусламж, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ авах тохиолдолд л орж болно" гэв. 

Түүнчлэн аймаг сумдад өөрсдийн дураар хил, хөдөлгөөнөө хаахыг зөвшөөрөхгүй болсон талаар мөн мэдээлэв. Тодруулбал, хязгаарлалтын хугацаа нь үе, шаттайгаар дуусаж байгаа 13 аймгийн 100 гаруй сум бий. Эдгээр сумууд хөл хорионы дэглэмийг дур мэдэн сургахыг хориглосон. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна