Энэ онд эмч нарын цалинг хоёр дахин нэмэх БОЛОМЖГҮЙ


Энэ онд эмч нарын цалинг нэмэх боломжгүй байгаа талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Тэрээр "Эрүүл мэндийн салбарын улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган ажилчдад  хоёр сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал, улаан бүсэд ажиллаагүй эмч нарт нэг сая төгрөгийг урамшуулал олгох төсвийн тодотголыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан, хэлэлцэгдэж байна.

Улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын хувьд ЭМДСангийн шинэчилсэн өөрчлөлтөөр 50 хүртэлх хувиар цалингаа нэмэгдүүлэх боломжтой байгаа. 2021 онд эмч нарын цалинг хоёр дахин нэмэх боломж байхгүй. Эмч нарын тавьж буй шаардлагын дагуу 1,1 их наяд төгрөг хэрэгтэй байгаа.

ЭМ-ийн сайд, холбогдох байгууллагууд суулт зарлаж буй эмч нартай уулзаж саналаа солилцож байгаа. Энэ онд эмч нарын цалинг хоёр дахин нэмэх боломжгүй байгаа ч Засгийн газар эмч нарын цалинг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах болно" гэв.

                                                                                                                                                                                            Х.Есү



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 111.239.162.247
    2021/07/07

    huue setguuljche medee chin zuvuu hemsen garsan odoo bolhoor hoiton boltol gen ene setguulched unen zuv yum bicheesei de

    Хариулах