ЭХЯ: ​​Цахилгаан дамжуулах 203, 204 дүгээр шугамд гэмтэл гарсан учир цахилгаан тасарсан


Цахилгаан дамжуулах 203, 204 дүгээр шугамд гэмтэл гарсан учир цахилгааны саатал үүсэж Улаанбаатар хот болон зарим аймагт тог тасарчээ. Гэмтлийг тодорхойлж, засаж янзлахаар шуурхай баг ажиллаж, хэрэглэгчиддээ шат дараатай цахилгаан дамжуулж эхэлсэн байна. Улс даяар цахилгаан тасраагүй. Төвийн бүсээс эрчим хүчээ хангадаг аймгуудад цахилгаан тасарсан гэсэн мэдээлэл өглөө. 

Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхээр станц бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа ажээ. 

                                                                                                                                                                                      Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна