Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд


Энэ сарын 07-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 4522, II тунд 2658, нийт 7180 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Энэ өдөр 104 жирэмсэн эх, 12-15 насны 2975, 16-17 насны 797 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.045.567 иргэн I тунд, 902.405 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2895 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 36314 (35.8 хувь), 16-17 насны 19295 (56.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байгаа юм.

Харин өнөөдөр /2021.07.08/  Улаанбаатар хотод суурин 24 цэгт 39 багийн 281 эмч, ажилтан ажиллаж, 3417 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна