"Элсэлтийн Ерөнхий Шалгалт"-н өдөр хамгийн завгүй ажиллах СОЛОНГОС ЦАГДАА


Солонгосын CSAT (College Scholastic Ability Test) буюу бидний хэлж хэвшсэнээр ЭЕШ нь өглөө 8 цаг 40 минутаас эхэлж сүүлийн шалгалт нь 17 цаг 40 минутанд дуусдаг байна.

Жилд ганц болдог энэхүү шалгалтын өдөр сурагчид шалгалтнаасаа хоцрох, гэртээ бичиг баримтаа орхих зэрэг олон асуудал тулгардаг. Тиймээс энэ өдөрт зориулж улсаас 20,000 орчим цагдаагийн албан хаагчийг дайчлан ажилладаг байна.2021 оны ЭЕШ-д 500,000аад ахлах ангийн сурагч шалгалт өгч энэ үеэр нийт 23,652 цагдаагийн албан хаагч дайчлагдан ажиллажээ.

Цагдаа нар шалгалт болж буй газруудын ойр орчим дахь түгжрэл ихтэй уулзварт шуурхай хариу арга хэмжээ авах багийг байрлуулж, 2км доторх замыг бүрэн чөлөөлж өгдөг байна.

Мөн шалгалтанд орох сурагчдыг шалгалтын цагаас хоцруулахгүйн тулд түгжрэл ихтэй газрууд болон зам тээврийн осол байнга гардаг газарт эргүүлийн машин байрлуулж өгдөг.2021 оны шалгалтанд зориулж 2,280 эргүүлийн машин, 414 мотоцикл ажиллуулжээ.

Сурагчийг авч яваа цагдаагийн машинд жолоочид зам тавьж өгч, компаниуд төгсөх ангийн хүүхэдтэй ажилчдадаа энэ өдөр чөлөө олгох юмуу хоцорч ирэхийг хүртэл зөвшөөрдөг байна.Түүнээс гадна гадаад хэлний шалгалтын сонсох даалгавартай үед машинуудын сигнал,дохиолол зэрэг дуу чимээнээс сэргийлж том оврын ачааны машинуудыг тойрч явуулах зам гаргаж өгдөг байна.

Шалгалтын төвийн үүдэнд 2 цагдаа өглөөний 7 цагаас орой 6 цаг хүртэл ажилладаг. Мөн шалгалт өгөх сурагчдаас гадна доод ангийн дүү нар нь ирж урам зориг өгч, амжилт хүссэн самбар барин зогсох нь ч бий.

Үүгээр бид Солонгос улс энэ хэмжээгээрээ боловсролын тал дээр анхаардаг гэдгийг харж болно.

                                                                                                                                                                                         Х.Есү



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.58
    2021/07/08

    Гайхамшигтай юмаа. Солонгос улам л хурдацтай хөгжиж байна даа. Сурах зүйл хичнээн их байна вэ.

    Хариулах