Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд живж амиа алджээ


Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 32 настай, эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живж амиа алджээ.

Тодруулбал, Нисэх багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар таван хүн зугаалж явснаас нэг нь “Дэлгэрмөрөн” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг өчигдөр  өдрийн 16:00 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан  16:14 цагт очиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэний цогцсыг мөн өдрийн 16.46 цагт “Дэлгэрмөрөн” голын усны мандлаас олжээ. 

                                                                                                                                                                                             Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна