Хүн амины хэрэг үйлдсэн этгээд амиа хорлосон байдалтай олджээ


2021 оны долдугаар сарын 6-ны өдөр 29 настай О гэгч нь Хөвсгөл аймгийн Түнэл суманд хоёр хүний амь насыг хөнөөгөөд хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ. Тэгвэл эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээд архидан согтуурах явцдаа хүний амь насанд хүрсэн нь тогтоогджээ. 

Улмаар өчигдөр орой уг этгээд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг дэвсгэрт өөрийгөө буудан хороосон байдалтай олдсон байна. 

                                                                                                                                                                                        Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна