Цалин нэмэх асуудлыг шийдэхгүй бол эмч нар АЖИЛ ХАЯЛТ зарлана


Эрүүл мэндийн ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэхийг шаардаж, Төв талбайд суулт зарлаад 10 хонож байгаа билээ. 

Тэгвэл энэ онд тэдний цалинг хоёр дахин нэмэх боломжгүй байгаа талаар Засгийн газраас мэдээлээд буй юм. 

Энэ асуудлын талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн эмч нар УИХ-ын шийдвэрт хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид өнөөдөр хүргүүлэх болсон тухайгаа онцолсон юм.          

Эмч нарын төлөөлөл "Ганц нэг эмнэлэг цалингаа тодорхой хувиар нэмэх боломжтой тухайгаа мэдээлсэн. Тэгвэл төсвийн мөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх ямар эмнэлгүүд байгаа юм. Ямар эх үүсвэрээр олгох боломжтой гэдгийг ЭМЯ-наас 15 цагаас өмнө гаргаж өгөхийг шаардаж байна.

Одоогоор 3000 эмч, мэргэжилтнүүд халдвар аваад зарим нь сэхээнд орж, амиа алдаад байна. Салбарын 30 хувь нь сөхөрч унасны дараа бид суултаа эхлүүлсэн. Халдвар авсан эмч, сувилагч, асрагчдад нөхөн олговор өгсөн тохиолдол одоогоор байхгүй, тэдэнд үндсэн цалингийн 50 хувь буюу лист л олгож байна. Энэ асуудлыг шийдэхгүй бол бид ажил хаялт зарлана. Ингэснээр эрүүл мэндийн салбар ажиллах нөөцгүй болно" гэлээ.            




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.3
    2021/07/09

    эмч нар олдоно эдгээр хүмүүсийг зайлуулах хэрэгтэй дээ цаг цагаараа гэдэгийг олйгохгүй бол тангараг өргөсний хэрэг юу байна даа

    Хариулах
  • 192.82.85.235
    2021/07/08

    Одоо ингэж юмыг далимдуулан дарамт уучруулдаг байдлыг тоохгүй бхй хэрэгтэй ажил хийх эмч нар олдох байлгүй

    Хариулах
  • 49.98.155.159
    2021/07/08

    yu saihan dur saihan gej buten jil suuj uz emee tetgert garah nas chin bolthon yum bich uu yasan shunaltai emgen be ⁉️ harin olon jil ajilsan turduu bayrlaj talarhah nastan yum bich

    Хариулах
  • 49.98.155.159
    2021/07/08

    emee mine heden onii medleg be ali 60onii ue hothrogdson shu de emee min emch yum chin uheh ee tushaar uuriigu emcheleh yum chin duran da suuj uz dee ard tumen zasgiin gazar emch bich uchraas

    Хариулах