103-ын дарга асан Ц.Пүрэвдаш тамгаа аваад, ажлын машинаа унаад зугтжээ



Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадаа хэдхэн хоногийн өмнө коронавирусийн халдвараар өвчилсөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан.  Тэгвэл уг асуудалд хариуцлагагүй хандаж, яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээг шуурхай удирдлагаар хангаж ажиллаагүй үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн эмнэлгийн дарга нарын нэг Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш тамгаа аваад, ажлын машинаа унаад зугтсан хачирхалтай хэрэг гарчээ.

Ц.Пүрэвдашийг ажлын хариуцлага алдсан тул ажлаас нь чөлөөлсөн хэмээн мэдээлсэн ч үнэндээ тэтгэвэрт гарч буй тушаал гарчээ. Гэвч мань хүн яагаад тамгаа аваад зугтсан нь одоогоор тодорхойгүй, цагдаа хайхдаа тулсан гэх. Түүний гайхшруулсан үйлдэл ганц энэ биш.

Түргэн тусламжийн төвийн ажилтандаа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдлоор ЭМЯ-ын ёсзүйн хороогоор орж, арга хэмжээ авахуулсан, өндөржүүлсэн бэлэн байдлын үед Алтан-Овооны тахилгад олон хоногоор явсан, албаны мөнгө шамшигдуулсан гээд дуулиан тасраагүй.

Ц.Пүрэвдашийн хувьд одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 онд яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч нарын хамт

Ц.Пүрэвдаш болон түүний ажлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй С.Ариунболд



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 145.239.2.231
    2021/07/09

    Пүрэвдаш ч найгүй хорчин хог доо. Чамаайг ямар шаар хулгайч байхыг мэднэ шүү.

    Хариулах
  • 66.181.161.90
    2021/07/09

    Энхрий хайрт МАН аа сонгоод л байвал энэ мэт бузар булай газар аваад л байна. Яагаад гэвэл МАН өөрөө авилга танил талын аалзны торонд хэрэгдчихсэн

    Хариулах
  • 59.153.112.70
    2021/07/09

    Ийм тэнэг малуудыг томилоод ажиллуулж байсан удирдлагууд нь юу бодож бгаа бол??? Эсвэл адилхан л малууд уу?

    Хариулах
  • 192.82.90.3
    2021/07/09

    зугтаад хаа холдохов дээ зүгээр л ажлаа өгөх дургүй өвгөн вм биш үү одоо зүгээр ажлаа өгөөд хөлөө жийгээд суу даа онигоонд ороод яахав дээ

    Хариулах
  • 192.82.67.52
    2021/07/09

    Муухай монгол хүн нэршилтэй Монголчууд нэгнээ унасан дээр нь дэвслэхдээ ч гаргуун даа..Эмнэлгийн хооронд явуулж хүлээж аваагүй тухайн өдрийн эмч, сувилагч нар нь ямар ч хариуцлага үүрэхгүй цалингаа 2 дахин нэмүүлээд л болоо юу ?!

    Хариулах
  • 103.57.95.201
    2021/07/09

    Ariunbold dargiig 103t bgaa buh ajilchid ajilaa her sain hiidegiig n mednee. Purewdash soligdoh bolson uuj idej dampuuruulj handaggui hunbee

    Хариулах