Завхан аймгийн Цэцэн-Уул суманд газар хөдөлжээ


Завхан аймгийн Цэцэн-Уул сумын төвөөс баруун урд зүгт 41 км зайд орших Жаргалант-Уул гэдэг газар өчигдөр  20:00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 

Газар хөдлөлт болсон газар нь Сантмаргац сумаас зүүн хойд зүгт 10 км зайтай тул тус сумын иргэдэд бага мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээллийг Сантмаргац сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. 

                                                                                                                                                                                              Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна