УОК: Орон нутгийн постууд PCR шинжилгээний хариу шаардахгүй


УОК-оос наадмын олон хоногийн амралтын өдрүүдэд хөдөө, орон нутагт зорчих иргэдэд дараах зөвлөгөөг хүргэж байна. 

  • Өрх, ам бүлийн хүрээнд хөдөө орон нутаг явах /ам бүлийн тоо заагаагүй/
  • Аль болох суурин газраар буудаллахгүй, хөдөөний айлаар зочлохгүй, найр наадам үүсгэхгүй, дэлгүүр хоршоо орохгүй байх, орсон тохиолдолд амны хаалтаа тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх
  • Хөдөө орон нутгийг зорчих насанд хүрсэн иргэдийн хувьд вакцины нэг, хоёрдугаар тундаа хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэсэн гэдгээ нотлох бичиг баримттаа үндэслэн хотоос гарах 
  • Зөвхөн нэгдүгээр тундаа хамрагдсан болон хоёрдугаар тунгийн вакцинаа хийлгэсэн боловч 14 хоногоос дээш хоноогүй тохиолдолд 48 цаг хүчинтэй ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэж, хариу нь СӨРӨГ гарсан байх 
  • Түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн дотор хүчинтэй бөгөөд хугацаа нь дууссан тохиолдолд тухайн аймаг руу нэвтрэхэд дахин шинжилгээ өгнө
  • Хөдөө орон нутагт зорчих ам бүлээс төлөөлүүлэн 5-17 хүртэлх насны нэг хүүхдээс хамар болон хоолойн арчдасын аль нэг хэлбэрээр түргэвчилсэн шинжилгээ авах бөгөөд СӨРӨГ хариу нь насанд хүрэгсдийн мөн адил 48 цагийн хүчинтэй. 
  • Орон нутгийн аль ч пост зөвхөн PCR -ын шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд түргэвчилсэн шинжилгээний СӨРӨГ хариу PCR шинжилгээний хариуны нэг адил хүчинтэй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна