Амралтын газруудын ажиллах шаардлагыг танилцууллаа


Коронавируст халдварын нөхцөл байдалд амрагчдыг хэрхэн хүлээн авах боломж нөхцөл байгаа талаарх бүртгэл судалгааг мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, аялал жуулчлалын холбогдох байгууллагууд хийж байна. 

Одоогоор аялал жуулчлалын гол чиглэлд байрладаг 100-гаад газар халдвар хамгааллын дэглэмийг сахин амрагчдыг авах бэлтгэлээ бүрэн ханган түр журмаар ажиллах хүсэлтээ гаргажээ. Эдгээр газар болон амралтаар яваа иргэдэд:

  • амрагчид вакцинд бүрэн хамрагдсан, мөн түргэвчилсан шинжилгээг тухайн аймаг, орон нутагт өгөх,
  • шинжилгээний хүчинтэй хугацаа 48 цаг байх, 
  • амралтын газрууд хоолоор үйлчлэхгүй, 
  • мөн олон нийтийг хамарсан танхимаар үйлчлэхгүйгээр зөвхөн амрагчдыг байраар хангах, 
  • найз нөхөд болон олон хүний захиалга авахгүй,
  •  зөвхөн гэр бүлийн хүрээнд гэр бүлийн амрагчдыг хүлээн авах,
  • хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах гэсэн шаардлагыг хангах шаардлагатай юм байна.

Энэ талаар аймаг, нийслэл, дүүрэг, сумын мэргэжлийн хяналтын байгууллага, газар хэлтсээс сануулан анхааруулж байна. 

                                                                                                                                                                                          Х.Есү



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.231
    2021/07/09

    энэ олон амралтын газруудыг эмнэлэг сувилал болгож өвчтэй хүмүүсээ агаарт эмчилж сувилах хэрэгтэй штээ

    Хариулах