Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Цалингийн шатлалыг ахиулах судалгааны ажил хийгдэж байгаа


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд  нар Төв талбайд суулт зарлаад буй эрүүл мэндийн салбарынхантай Төрийн ордонд уулзаж байна. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:  Эмч нарын дундаж цалин 843 мянга, нэмэгдэл болон илүү цаг нь ороод 1.3 сая орчим төгрөгийн цалин авч байна. Сувилагчдын цалин 712, бусад ажилчдынх 560 мянга. Цалингийн шатлалыг ахиулах судалгааны ажил хийгдэж байгаа. Хамгийн багадаа цалинг 50 хувиар нэмэгдүүлэх ямар боломж байна гэдгийг судалж байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ёстой" гэв. 

                                                                                                                                                                                            Х.Есү



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.3
    2021/07/10

    бага багаар нэмэх хэрэгтэй дээ

    Хариулах