Баяр наадмын өдрүүдээр ажиллах банкуудын цагийн хуваарь


Баяр наадмын амралтаар ажиллах банкуудын цагийн хуваарийг танилцуулж байна.

Худалдаа хөгжлийн банк:

Энэ сарын 11, 13, 16-нд бүх салбарууд амарна. Харин энэ сарын 14-нд Сүхбаатар дүүргийн Картын үйлчилгээний төв, Чингэлтэй дүүргийн Урт цагаан тооцооны төв, Баянзүрх дүүргийн Баянцээл салбар, Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол тооцооны төв, Хан-Уул дүүргийн Зайсан салбар, Сонгинохайрхан дүүргийн Гурвалжин салбар ажиллана. Мөн энэ сарын 15-нд Сүхбаатар дүүргийн Төв талбай салбар, Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр салбар, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол тооцооны төв, Баянгол дүүргийн Төмөрзам салбар, Өргөө салбар, Хан-Уул дүүргийн Ривер гарден салбар, Хан-Уул – 2, салбар, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол тооцооны төв ажиллана.

Хаан банк:

Долдугаар сарын 10-18-ны хооронд бүх салбар ажиллахгүй. Харин 19-нөөс бүх салбар цагийн хуваарийн дагуу ажиллана. ХААН банк Нарантуул тооцооны төв энэ сарын 10-нд, Замын-Үүд салбарын Хилийн боомт тооцооны төв энэ сарын 17-18-нд, Өмнөговь салбарын Оюутолгой тооцооны төв энэ сарын 12-17-нд, Сүхбаатар салбарын Бичигт тооцооны төв энэ сарын 10-11-нд, Сэлэнгэ салбарын Алтанбулаг тооцооны төв энэ сарын 10-нд болон 13-18-нд ажиллана. Мөн Хөвсгөл салбарын Мөрөн тооцооны төв энэ сарын 10-нд ажиллах бөгөөд ХААН банкны бусад салбарууд Бүх нийтийн амралтын өдрүүдээр буюу энэ сарын 11-18-нд ажиллахгүй.

Хасбанк:

Долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд "E-mart" тооцооны төв 10-22 цагийн хооронд ажиллах ба бусад салбарууд ажиллахгүй. 

Голомт банк:

Долдугаар сарын 11-16-ны хооронд бүх салбар ажиллахгүй. Харин 17-нд Нарантуул Хархорин салбар 10-17 цагийн хооронд ажиллана. 

Төрийн банк: 

Долдугаар сарын 10-18-ны хоорондл бүх салбар ажиллахгүй. Харин 19-нөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Капитрон банк: 

Энэ сарын 12-13-нд Баянгол салбар, 14-15-нд Ард салбар, 11-18-нд Гурвалжин салбарын харьяа 1 дүгээр тооцооны касс, Их тойруу салбарын харьяа Улаанбаатар буян тооцооны касс ажиллах бөгөөд 12-16-нд бусад бүх салбар нэгжүүд амарна.

Ариг банк:

Үндэсний их баяр наадмын бүх нийтийн амралтын өдрүүдээр буюу 2021 оны 7 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд Ариг банкны салбар нэгжүүд амарна.

Богд банк:

Энэ сарын 10, 12, 13-нд Урт цагаан жижиг дунд бизнесийн зээлийн төв, 14, 15, 16-нд Бодь цамхаг салбар ажиллана

                                                                                                                                                                                               Х.Есү




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна