Долдугаар сарын 11-15-нд Замын-Үүд боомт амарна


Долдугаар сарын 11- 15-ны өдрүүдэд Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй болохыг Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу дээрх хугацаанд ажиллахгүй болохыг тайлбарласан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ долоо хоногт Замын-Үүд боомтод ажилласан. Ингэхдээ ачаа, барааны бөөгнөрөл үүссэн тул наадмын үргэлжилсэн амралтаар уг боомтыг амралтгүй ажиллуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулна хэмээн мэдээлсэн юм.

                                                                                                                                                                                           Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна