“Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан Ардын жүжигчин болжээ


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол одон медаль гардуулж байна.

Энэ үеэр "Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайханд Ардын жүжигчин цол олгожээ.

Тэрээр шагналаа авсныхаа дараа “Тусгаар тогтнолоо бататгасан 100 жилийн ойн дээр энэхүү төрийн хүндэтгэлтэй шагналыг хүртсэндээ баяртай байна. Монголын сонгодог урлаг, ардын урлаг тэр дундаа рок попын урлаг хөгжиж, 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэхүү шагнал нь рок поп хөгжмийг төрийн хэмжээнд дахин үнэлж байгаа нотолгоо гэж бодож байна. Намайг дэмжсээр ирсэн сонсогчиддоо баярлалаа. Та бүхний хүчээр өдий зэрэгтээ яваа гэдгээ ойлгодог” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

                                                                                                                                                                                             Х.Есү



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.199
    2021/07/11

    Nudee olj dee,bayar hurgei !

    Хариулах
  • 111.239.168.214
    2021/07/11

    yagaad ene urlagiinhan hunees avhaas uurgui yum boldoo

    Хариулах